СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2019-11-15

Улаанбаатар хамгийн муу замтай хотоор нэрлэгджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Автомашинтай холбоотой салбар бүрийн өдөр тутмын үйл ажиллагаагаараа Европт тэргүүлдэг Мистер Авто брэнд дэлхийн хотуудын автозамууд жолооч нарт хэр ээлтэйг судалжээ. Ингэхэд Харин дэлхий дээр жолооч нарт хамгийн ээлтэй, тайван хотоор Японы Осака хот нэрлэгдсэн бол Канадын Калгари хотод зам, жолооч нарын соёлоос авахуулаад машинтай байхад хамгийн тохиромжтой ажээ.

 

 

Уг жагсаалтыг гаргахдаа дэд бүтэц, замын түгжрэл, жолооч нарын зан байдал зэрэг 15 төрлийн үзүүлэлтийг зуу хүртэл оноогоор дүгнэж жагсаасан байна. .

Ингэхдээ бүх насны жолооч нараас өөрийн нүдээр харсан зөрчил, түрэмгий байдлын талаар асуусан байна. Дээрх 15 үзүүлэлтэд мөн нэг хүнд ноогдох автомашины тоо, шатахууны үнэ, агаарын чанар, нийтийн тээврийн хэрэгслийн тоог багтаажээ.

Судалгаагаар Улаанбаатар хот 99,12 оноо авч хамгийн муу дүнтэй гарсан байна. Манай хотод 100,000 хүн тутмын 16,5 нь зам тээврийн ослоор амиа алдаж байна гэжээ.

 

 

Харин жагсаалтын хоёрдугаарт хойд хөрш ОХУ зуузай холбожээ. Нийслэл Москва хот шалгалтад 98,46 оноо авсан байна. Жолооч нарт хамгийн ээлтэй, тайван Осака хот ердөө 1 гэсэн дүнтэй гарсан ба 100,000 хүн тутмын 3,2 нь зам тээврийн ослоор нас барсан нь дэлхийн олон зуун хотоос хамгийн бага дүн ажээ.

Улаанбаатар хамгийн муу, эрсдэлтэй замтай хотоос гадна жолооч нарт тохиромжгүй хотуудын жагсаалтад Энэтхэгийн Мумбай хотын дараа хоёрдугаарт бичигдсэн байна. 

 

 

Эх сурвалж: www.dailymail.co.uk

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.