СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АТГ-ын нэрийг барьж бусдыг залилах гэж оролджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Авлигатай тэмцэх газрын нэр барьж тендерт дэмжлэг хүссэн, шалгагдаж байгаа асуудал дээр өмгөөлөгчөөр туслалцаа үзүүлнэ, хамаарал бүхий этгээдээ ажилд оруулах хүсэлт тавьсан зэрэг тохиолдлыг тус газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албанаас дотоод хяналтаараа илрүүлэн, тэдгээр хууль бус үйлдлийг таслан зогсоож харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлэн шалгуулж байна.

Тухайлбал, иргэн Б нь 2019 оны 06 дугаар сард “Гаалийн ерөнхий газарт АТГ-аас ажлаар явж байна, хувийн тендерийн асуудал дээр дэмжлэг үзүүлээд өгөөч” гэж гаалийн байгууллагын удирдах албан тушаалтантай уулзсан. 2019 оны 05 дугаар сард иргэн Э нь АТГ-т шалгагдаж байгаа хэргийг шийдвэрлэхэд өмгөөлөгч олж туслалцаа үзүүлж өгнө гэж бусдад амласан байна.

Түүнчлэн төрийн албан хаагчид нэгнийгээ АТГ-аас дуудаж байгаа мэтээр утсаар ярьж ирүүлсэн асуудал гарав. 2019 оны 10 дугаар сард Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтэн Ж нь хамт ажилладаг Д руу утсаар ярин АТГ-аас дуудаж байна гэж хэлэн байгууллагын нэр барьжээ. Иргэн Ж-ийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар бүлгийн 15.21.4 дэх хэсэгт заасан зөрчсөн тул энэ талаар мэдэгдэж анхааруулсан болно.

Иргэд, олон нийтийн зүгээс авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг шуурхай мэдээлэхээс гадна АТГ-ын болон албан хаагчийн нэр барьж хууль бус хүсэлт, шаардлага тавьсан энэ мэт үйлдлийн талаарх мэдээллийг 110 тусгай дугаарт өгч хамтран ажиллахыг хүсэж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.