СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

МН17 онгоцны сүйрлийг ОХУ зааварчилсан гэжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Нидерландын Амстердам хотоос Малайзын Куала Лумпур луу чиглэж байсан Малайзын Эйрлайнс компанийн МН17 нислэгийн онгоц ОХУ-ыг дэмжигч Украйны босогчдын хяналтад байсан Донецкийн орчимд 2014 оны долдугаар сарын 17-ны өдөр сөнөж, 298 хүн амиа алдсан билээ.

Онгоцны ослыг шалгаж байгаа олон улсын шинжээчдийн баг уг осолд ОХУ шууд оролцоогүй ч онгоцыг унагаасан Украйны босогчдод зааварчилгаа өгсөн байж болзошгүй гар утасны бичлэг олдсон тухай мэдээлжээ. юм. Хэдийгээр сэжигтнүүд баригдаагүй ч  шүүх хурал 2020 оны дөрөвдүгээр сард эхэлнэ гэжээ.

Малайзын Боинг 777 онгоцыг буудаж сөнөөсөн хэрэгт холбогдоод буй эдгээр дөрвөн сэжигтний гар утасны бичлэгийг шалгахад ОХУ-ын өндөр дээд албан тушаалтнуудтай холбоотой баримт илэрснийг Нидерландад төвтэй шинжээчдийн баг мэдэгдсэн юм.

Тухайн үед босогчидтой холбогдсон Оросын өндөр дээд албан тушаалтнуудын дунд Ерөнхийлөгч Владимир Путины шадар зөвлөх багтжээ. Шинжээчдийн мэдээлснээр утасны бичлэгт Донецкийн ардын бүгд найрамдах улсын удирдагч Александер Бородай “би тушаал, зааварчилгааг биелүүлж байна. ОХУ-ын ашиг сонирхлыг хамгаалж байна. Энэ нь гол зорилго юм” хэмээн ярьсан нь бичигдсэн байсан гэв. Энэ яриаг тэрээр Путины ойрын туслах Владислав Сурковтой хийжээ.

Мөн босогчид зөвхөн ОХУ-ын тусгай хүчний ашигладаг яриаг нь бичих, чагнах, тагнах боломжгүй төдийгүй худалдаанд байдаггүй тусгай утаснуудыг ашиглан дуудлага хийсэн байсан гэв. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн нэр утасны ярианд хэд хэдэн удаа дурдагдсан байна.

Гэвч Оросын Гадаад хэргийн яамнаас мөрдлөгийн явцад гарсан дүн шинжилгээ, таамаг сэжгийг эрс үгүйсгээд байна. Төлөөлөгч Мариа Захарова олон улсын мөрдөгчид урьдчилан үгсэн хуйвалдаж, өөрсдийн таамаг сэжигт тааруулахыг оролдож байна гэжээ.

Шинжээчид МН 17 онгоцыг унагасан Бух Телар пуужинг Оросын 53 дугаар агаарын зэвсгийг эсэргүүцэгч пуужингийн Курск дахь бригадаас харвасан гэдгийг тогтоогоод байгаа. Москва өөрсдийгөө Донецкийн ардын бүгд найрамдах улс хэмээн зарласан Украйны салан тусгаарлагчдад санхүүгийн, цэрэг армийн нөлөө үзүүлж байсан учир онгоц сөнөхийг мэдэж байсан гэж үзээд байгаа юм.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.