БНСУ-д зорчихдоо онгоцонд ёс зүйгүй үйлдэл гаргасан хэргээр торгууль хүлээж, хоригт орсон Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр МИАТ компанийн онгоцоор эх орондоо иржээ.
Тэрбээр энэ сарын 18-ны өдөр буюу ирэх даваа гарагт сэтгүүлчдэд зориулж, хэвлэлийн бага хурал хийхээр болсон талаар Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
Түүний хувьд БНСУ-д 10 хоног хилийн хоригтой байсан бөгөөд долоон сая орчим воноор торгуулаад эх орондоо ирсэн байна.