"Монголын үндэсний фронт"-ийнхны албан шаардлагыг Төрийн ордны гадна УИХ-ын даргын хуулийн зөвлөх Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын хуулийн хэлтсийн дарга нар хүлээлгэн өгөх гэсэн боловч хүлээн авсангүй. Шаардлагад шаардлагын хариуг 11 сарын 15-ны дотор авах, хоёрдугаарт, УИХ-ын даргаас хариу авна гэж заасан байсан учир "УИХ-ын даргын гараас авна" хэмээн авахаас цааргалав.
"Монголын үндэсний фронт"-ийн тэргүүн Н.Гантулга:
-Хариуг УИХ-ын даргаас өөрөөс нь авмаар байна. Биднийг яагаад Тагнуулаар дарамталж, шалгаад байна вэ. Бидний зоригийг хэзээ ч мохоож чадахгүй. Биднийг доромжилж, зарц нараа явуулж байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрмөөргүй байна. УИХ-ын дарга бидэнтэй уулзахгүй гэлээ ч ард түмэн бидэнтэй уулзана. УИХ-ын дарга ард түмнээсээ ичээд байгаа бол би малгайгаа авч халзан толгойгоо харуулахад бэлэн байна. Бидний ард Чингис хаан байгаа гэлээ.
Тагнуулын ерөнхий газраас өчигдөр тус ТББ-д шаардлага хүргүүлсэн.
1. "Монголын үндэсний фронт" гэх албан ёсны бүртгэлгүй нэгдлийн удирдагчдын зүгээс Үндсэн хуульт төрийн байгууллын эсрэг үйл ажиллагаа явуулах, гишүүд дэмжигчдийг гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд олон нийтийг уриалах, өдөөн турхирах аливаа үйлдэл гаргахгүй байх;
2. Иргэдийг хүчирхийлэлд уриалсан, олон нийтийг замбараагүй байдалд өдөөн хатгасан үйлдэл гаргахгүй байх;
3. Цаашид Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудыг чанд мөрдөх;
Жич: Энэ шаардлагыг эс биелүүлж, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдэх нөхцлийг бүрдүүлэх, үүнд олон нийтийг уриалах, өдөөн турхирсан аливаа үйлдэл гаргах тохиолдолд тагнуулын байгууллагад хуулиар олгосон эрх хэмжээний хүрээндзохих арга хэмжээ авахыг мэдэгдэж байна" гэжээ.