Монголын Бодибилдинг Фитнессийн Нэгдсэн Холбооноос “ОЮУТАН МИСТЕР-2018” бодибилдинг фитнессийн оюутны аварга шалгаруулах тэмцээнийг 12 сарын 02-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо.
Энэ тэмцээнд дотоод болон гадаадын коллеж, их, дээд сургуулийн оюутнуудад насны хязгаар заахгүй тул нээлттэй оролцож болох гэнэ.Тэмцээнээс шалгарсан эхний 6 байрын тамирчдад “Улсын Аварга Шалгаруулах-2019” тэмцээнд оролцох эрх олгох юм. Тэмцээн явагдах газрыг 11-р сарын 15-нд зарлаж, техникийн зөвлөгөөний хурал 11 сарын 30-нд хийхээр болсон байна.
дотоод болон гадаадын коллеж, их, дээд сургуулийн оюутнуудад насны хязгаар заахгүй тул нээлттэй оролцож болно
Тэмцээний ангилал
Бодибилдинг - 70 +75кг
Классик Бодибилдинг 171м /+2кг/, 175 см /+4кг/
Мэнс Фитнесс
Менс физик /өндөр/ 174 см дээш, 174 см доош
Боди фитнесс мисс
Бикини /өндөр/ 163 см дээш, 163 см доош
Мисс Фитнесс
Тэмцээний шагнал
Жин, ангилал тус бүрийн эхний 6 байр шагналтай.
I р байр: Алтан медаль, диплом, 150.000төг, УАШТ-д оролцох эрх, ИТБ шагнал
II байр: Мөнгөн медаль, диплом, 120.000төг, УАШТ-д оролцох эрх ИТБ шагнал
III байр: Хүрэл медаль, диплом, 80.000төг, УАШТ-д оролцох эрх, ИТБ шагнал
IV байр: Диплом, УАШТ-д оролцох эрх
V байр: Диплом, УАШТ-д оролцох эрх
VI байр: Диплом, УАШТ-д оролцох эрх
Үнэмлэхүй: Алтан медаль