СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ: 16 насны төрсөн өдрөөрөө ангийнхаа хүүхдүүдийг буудаж хороожээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын Өмнөд Калифорнийн ахлах сургуулийн 16 настай сурагч эрэгтэй ангийнхаа хүүхдүүд руу галт зэвсгээр буудаж халдлага үйлдсэн хэрэг орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөө гарчээ. Лос Анжелесаас холгүй 40 орчим км-ын зайд байдаг Санта Кларита хотын Саугус ахлах сургуульд гарсан хэргийн үеэр хоёр сурагч амиа алдаж, гурван сурагч хүндээр бэртсэнийг эх сурвалжууд мэдээлсэн байна.

16 настай сэжигтэн пүрэв гарагийн өглөө 08 цагийн үед буюу хичээл эхлэхээс 20 орчим минутын өмнө ангийнхаа хүүхдүүд рүү гал нээснээс 16 настай охин, 14 настай хүү амиа алджээ.

Сэжигтэн халдлага үйлдсэн өдөртөө буюу пүрэв гарагт 16 нас хүрсэн ба бууны суманд өртөж шархдан эмнэлэгт хүргэгджээ. Бусад шархадсан сурагчид 14, 15 настай эмэгтэй хүүхдүүд байгаа юм.

 

 

Лос Анжелесын цагдаагийн газрын мэдээлснээр төрсөн өдөр нь тохиож байсан сэжигтэн үүргэвчнээсээ буу гаргаж ирэн таван сурагч руу буудсаныхаа дараа өөрийгөө буудсан гэжээ. Сэжигтний биеийн байдал хүнд байгаа бөгөөд халдлага үйлдэх болсон сэдэл тодорхойгүй байна.

Хэргийн газраас цагдаа нар А 45 калибр буу олжээ. Саугус нь 2,400 гаруй сурагчтай дүүргийн томоохон ахлах сургууль ажээ.

 

 

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ. Мөрдөгчид сэжигтнийг халдлага үйлдэхээсээ өмнө цахим орчинд заналхийлсэн, айлган сүрдүүлсэн шинж чанартай зүйл нийтэлсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж, шалгаж байна.

 

 

Эх сурвалж: www.cnn.com, www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.