СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эрдэнэт, Дархан улсын зэрэглэлтэй хот болно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

 

Эрх баригч МАН өчигдөр Үндсэн хуульд өөрчлөлт хийлээ. 20 гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин идэвхтэй өрнөсөн, 4 төсөл өргөн баригдсан Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт орууллаа. Сөрөг хүчин болсон АН, МАХН-ын гишүүд хэлэлцүүлгээс гарсан ч энэ бол яалт ч үгүй түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал боллоо. 

Нэмэлт өөрчлөлтөө хийсэн ч УИХ-ын өмнө их ажил хүлээж байна. Үндэсний баялгийн сангийн, Шүүхийн, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын, Сонгуулийн болон Улс төрийн намын тухай зэрэг 30 шахам хуулийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор өөрчлөн сайжруулах болж байна. 

Тухайлбал, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулснаар сумын статустай Эрдэнэт, Дархан улсын зэрэглэлтэй хот болох боломжтой боллоо. Эрдэнэт, дарханыхан энэ талаар олон жил ярьсан. Олон жилийн хүлээлт бодит биеллээ олох цаг удахгүй ирлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.