СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм, Улс төр | 2019-11-14

LIVE: 11-р сарын 1-нд нээлтэй хийх ёстой УБ-Дарханы зам яасан бэ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан:

-Дарханы зам дээр УИХ-ын гишүүд асуулга тавьсан. Бид хариулахаар бэлдэж байна. Гэрээний 1-р үе шат ёсоор 11-р сарын 1-нд нээх байсан юм. Эхний ээлжинд хөдөлгөөнөө нээнэ. Нээхдээ асфальтан хучилтаа авчихъя гэж тооцож байсан. Гэтэл .

Дээр нь нэлээн олон газар ухалт хийж байгаа юм. Зарим газар зам салж байгаа. Энэ нь нэлээн ажиллагаа ихтэй байна.

Муу ажиллаж байгаа компаниудыг цуцлах гэхээр төслийн төсөв бүхэлдээ татагдах гээд байсан учир хэвээр нь явж өдий хүрлээ. АХБ, Төсвийн хяналтын нэгжтэй нэгдсэн хурал хийсэн. Замын ажлыг яаравчлуулах талаар ярилцсан.

-Зам дээр машинууд эвдэрч байна, сүйдэж байна шүү дээ?

-Өмнө нь түр замаар зорчиход асуудал байсан. Одоо нээсэн зам бол нэгдүгээр үеийн хатуулгатай, гурван үеийн цементэн хучилтаа авчихсан учир автомашин эвдрэх, осол гарах нь буурсан гэж ТЦА-аас мэдээлж байна. Мэдээж асфальтан зам дээр явж байгаа шиг байж чадахгүй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.