СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тарган муураа хууль бусаар авч нисээд баригджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хууль бусаар онгоцонд ачаа тээш нууцаар авч явсан, хил давуулсан хэргүүд ихэвчлэн мансууруулах бодис, галт зэвсэг зэрэг онц ноцтой зүйлстэй холбоотой байдаг. Харин энэ удаад ОХУ-ын Аэрофлот компанийн нислэгээр тарган муураа хууль бусаар авч зорчсон хэрэг гарчээ.

Михайл Галин Москва хотоос Владивостокыг чиглэх нислэгт өөрийн хайртай муур Виктороо авч явахыг хүссэн байна. Гэвч онгоцонд авч явах ёстой амьтан тус бүрийн жин найман кг-аас доош байх ёстой. Харин

Найман цаг үргэлжлэх нислэгт муур тээшинд явбал тэсэхгүй хэмээн олон талаас нь тайлбарласан ч гаалийн ажилтнууд зөвшөөрөөгүй байна. Галин хайртай муураа орхиж явж чадаагүй тул нислэгээ цуцлахаар шийдэж, хэрхэн түүнийг онгоцонд авч явах тухай арга сэджээ.

 

 

Тэр Виктортой яг ижил харагдах мөртлөө жин багатай жижиг Викторыг хайж найзуудаасаа тусламж хүссэн байна. Жижиг Викторыг олж чадсанаар Галины хууль бус ажиллагаа эхэлжээ. Фоебе нэртэй Виктортой төстэй муурыг шалган нэвтрүүлэх цэгт жинлүүлж жин нь зохих хэмжээнд байсан тул гаалийн ажилтан түүнд тавтай нисэхийг хүсч инээмсэглэн зөвшөөрөл олгосон байна. Үүний дараа нисэхийнхээ өмнө Фоебег Виктороор сольж авч нисчээ.

 

 

. Нисэх буудлын хяналтын камераар түүний үйлдлийг баталгаажуулж бичлэгийг нь илгээжээ.

 

 

Энэ явдал Оросын цахим хэрэглэгчдийг талцуулж “Бүдүүн муурыг бурхан өршөөг” гэхчлэн ёгт үгнүүд дэлгэрсэн байна. Харин бүдүүн муурны эзэн Галин хууль дүрэм зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, шийтгэлд хүндэтгэлтэйгээр хандана гэдгээ мэдэгджээ.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.