Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн дөрөв дэх өдрийн тоймыг толилуулж байна.
Өчигдрийн барилдаанд башёг уналгүйгээр тэргүүлэгчдийн эгнээнд барилдаж буй Вакатакаге хэдийгээр дөрөв дэх даваагаа авсан ч гэмтэж башёг орхиж магадгүй болоод байна. Мөн түүнчлэн алдсан цолоо эргүүлэн авахаар зорьж буй Секиваке Точиношин мөн л давсан ч хүнд бэртэж башёг орхих нь тодорхой болоод байна.
Ийнхүү дөрвөн өдрийн дараах байдлаар башёг уналгүйгээр тэргүүлж буй хоёр бөх байгаа бол гурван даваа нэг унаатай 12 бөх байна.