Тун удахгүй буюу сар гаруйн дараа зул сарын баяр болох гэж байна. Жил бүрийн зул сарын баяр, амралтыг Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабетийн гэр бүл хамтдаа өнгөрөөдөг уламжлалтай.
Гэвч өнгөрсөн жил хуримаа хийж бяцхан ханхүү Арчигийн ээж аав болсон Сассексын гүн Харри болон түүний эхнэр Меган Мэркл нар зул сарын баярыг хатан хааны гэр бүлээс ангид өнгөрөөхөөр шийдсэн бололтой.
Шинэхэн гэр бүлийн төлөөлөгчийн CNN агентлагт өгсөн мэдээллээр Харри, Меган нар энэ жилийн амралт, зул сарын баярыг Меганы ээж Дориа Рэглэндтэй өнгөрөөхөөр төлөвлөж байгаа гэжээ. Одоогоор тэд чухам хаана амрахаа товлооогүй байгаа юм.
Өнгөрсөн жилийн хоёр ч зул сарын баярыг тэд хатан хааны гэр бүлийн хамт Лондоноос хойш 100 гаруй км-т байдаг Норфолкод өнгөрөөсөн. Харри, Меган нар өөрсдийн цаг хугацааг Их Британи, АНУ-ын дунд ижил тэнцүү хуваарилна гэдгээ мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: www.cnn.com