УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж байна. Өнөөдрийн хуралдаанаар
1.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслйн гуравдугаар хэлэлцүүлэг
2.Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Өчигдөр/2019.11.13/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн саналын зөрүүтэй зүйл, заалтуудаа хэлэлцэн баталсан. Ингэснээр гуравдугаар хэлэлцүүлгийг нэгдсэн чуулганаар хэлэлцэх боломж бүрдэж байгаа юм. Гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуульд оруулж байгаа нэмэлт, өөрчлөлтийн төслийг зүйл, заалт бүрээр нь хэлэлцэн батлах юм.
УИХ-ын чуулганы өчигдөр/2019.11.13/-ийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн ч хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан МАН-ын бүлэг завсарлага аваад байгаа юм.
Эргэн сануулахад, Үндсэн хуулийн цэц Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэнээр уг хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсэн ийнхүү УИХ-д оруулж ирээд байгаа билээ.