СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-11-14

103-ын удирдлагыг 80 мянган ам.доллар завшсан хэрэгт буруутгажээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

ЯТТ-ийн удирдлагыг 80 000 ам.доллар завшсан байж болзошгүй хэрэгт шалгаж эхлэв 

. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дарга Т.Пүрэвдаш, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд, Автотехникийн албаны ерөнхий инженер Ц.Орхонсүрэн нарт ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй гэнэ. Тэднийг хууль бус үйлдэл хийсэн байж болзошгүйг тус газрынхан илрүүлсэн учраас одоогоор цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд явцын дунд АТГ руу харьяаллын дагуу шилжүүлэх магадлалтай аж.

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн удирдах албан тушаалтнуудыг үндсэн хөрөнгөдөө бүртгэлтэй яаралтай тусламжийн автомашинуудыг жолооч, эмч нарынх нь хамтаар Монгол, Катарын хамтарсан цэргийн сургуулийн хээрийн эмнэлэгт болон газрын тосны хайгуулын чиглэлээр манай улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай гэх “БЖП геофизикал Монголиа” гэх компанид ашиглуулах гэрээ байгуулсан аж. Зарим эх сурвалж гэнэ.

Хууль сахиулах болон эрүүл мэндийн байгууллагын эх сурвалжууд “Т.Пүрэвдаш, С.Ариунболд, Ц.Орхонсүрэн нарыг 2017-2019 онд албан тушаалаа урвуулж, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолыг зөрчин эд хөрөнгө завшсан байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн нь үнэн” гэсэн юм. 

Г.РАВЖАА

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.