СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үзэсгэлэнт Венец хот далайн түрлэгт автжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Италийн алдарт Венец хотод 50 гаруй жилийн турш тохиогоогүй хүчтэй далайн түрлэг иржээ. Хотын хяналтын төвөөс далайн түрлэгийн ус 1,87 метр хүртэл дээшилсэн гэжээ.

1923 онд далайн түрлэгийн хэмжээг тооцож эхэлснээс хойш 1966 онд 1,94 метрт хүрч байжээ.

Эх сурвалжуудын дамжуулж байгаагаар Венец хот дахь аялал жуулчлалын төвүүд лхагва гарагийн байдлаар усанд автсан хэвээр байгаа юм. Хотын хамгийн доор цэгт байрладаг Сэнт Маркийн талбай үерт хамгийн их өртсөн байна. Уг талбайд байдаг ордон 1,200 жилийн түүхэндээ зургаа дахиа үеэрт автаж байгаа ажээ.

 

 

Хотоос холгүй байдаг Пеллестрина жижиг арал дээр далайн түрлэгийн үеэр хоёр хүн амиа алдсан байна.

Венец хотод үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагууд, зоогийн газрууд үерт өртөж, сандал ширээ зэрэг тавилгууд нь усанд хөвжээ. Гурван ширхэг усанд явагч трамвай живсэн боловч жуулчид хоттой танилцаж зугаалахаар байдаг чадлаараа хичээж байгаа нь хачирхалтай.

 

 

Аялагч жуулчдын мөрөөдөл болсон Венец хотыг үерээс хамгаалах төсөл 2003 онд хэрэгжиж эхэлсэн ч хэт их зардал мөнгө гаргаж байна гэсэн олон талын шүүмжлэлд өртсөнөөр хойшилжээ. Төлөвлөгөө ёсоор хотыг далайн түрлэгийн үед үерт автахаас хамгаалах хөвөгч хаалгануудыг олон тоогоор хийх ёстой байсан юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.