Нэг. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА
Ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн Сургалт, хүний нөөцийн албанд хаяглан 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл шуудангаар материалаа ирүүлж бүртгүүлнэ.
Иргэд бүртгүүлэхдээ өөрийн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэн зөв, товчилсон нэр, томьёо хэрэглэхгүй мэдээлэх шаардлагатай. Мөн холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг, е-майл хаяг зэргийг тодорхой дурдана.
Хоёр. БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА
1. Бүртгүүлэгч хуурамч баримт материал бүрдүүлэхгүй, худал мэдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
2. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.
Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
Зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.
Гурав. МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА
Сул орон тоонд ажиллах хүсэлтэй иргэд УИХ-ын Тамгын газрын 266166дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.
2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 09.00 цагт сонгон шалгаруулалт эхлэх бөгөөд бичиг баримтын тавигдах шаардлагыг хангасан иргэдэд урьдчилж мэдэгдэн доорхи байдлаар зохион байгуулна.
Ур чадварын түвшингийн шалгалт