СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2019-11-13

Л.Дүгэржав: Магелланы хоолойг гатлаад Антарктидын өмнөд туйл "Галт газрын арал" хүрэх төлөвлөгөөтэй байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө
Долоо дахь удаагийн аялалаа 70 хоног 50 мянган километр замыг туулна

Эх дэлхийн өмнөд туйл болсон Антарктид тивийг зорьсон цөөхөн хүний нэг болох Антарктид судлалын төвийн захирал, онц бөгөөд бүрэн эрхт элчин, доктор профессор, туйл судлаач Л.Дүгэржавтай ярилцлаа.


- Монгол Улс антарктидад хэзээнээс судалгаа хийх эрхээ авсан бэ. Өмнөд туйлд ажилласан анхны Монгол хүн та юу?

-Антарктидын 15 сая шоо метр газар нь дунджаар 2400 метр мөсөөр хучигдсан дэлхийн хуурай газрын арван хувийг эзэлдэг бүс юм. Дэлхийн цэвэр усны нөөцийн 80 хувийг мөс хэлбэрээр хадгалдаг онцгой, чухал тогтоцтой газар нутаг. 1959 онд Антарктидын Олон улсын гэрээ гэж байгуулагдаж 2059 он хүртэл уг гэрээ нь хүчинтэй байх юм. Тэр хүртэл аль ч улсын харьяанд байх учиргүй нутаг дэвсгэр юм. Бидний судалгааны ажил бол уг тивийн төлөөх оюуны тэмцэл юм.

Судалгаа хийх боломж зүгээр олдчихдог зүйл биш. Монгол Улс 2015 онд Олон улсын Антарктидын гэрээний 53 дахь гишүүнээр элсэн орж судалгаа хийх зам нээлттэй болсон юм. Монголчууд 1972 онд анх удаа хуучин ЗХУ-ын судалгааны экспедицийн бүрэлдэхүүнд орж, Антарктид тивд хөл тавьж байсан. Түүний дараа 1982 онд Монгол судлаач явж байсан бол 2008 оноос цоо шинэ шатанд гарч, орчин цагийн Антарктид судлалын ажилд монголчууд оролцож эхэлсэн. Би Антарктидын Өмнөд туульд хүрсэн анхны монгол хүн.

-Удахгүй долоо дахь аялалаа хийхээр зорих гэж байна. Аяллын зорилгоосоо хуваалцаач?

- Энэ сарын 19-нд миний бие аялалдаа гарна. Болгар Улсын Антарктид экспедицийн хоёрдугаар багийн бүрэлдэхүүнд орж арванхоёрдугаар сарын эхээр уг тив дээр очих төлөвлөгөөтэй байна. Зорилгын хувьд, зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллах боломжтой үндэсний баазаа албан ёсоор байгуулж, Олон улсын эрдэмтэн, судлаачидтай хамтарч ажиллах, мэдээлэл солилцож хөрөнгө оруулалтаа бүрэн шийдвэрлэх зорилгоор явж байна. Үүнээс гадна нэлээд судалгаа хийнэ. Бид “Манай дэлхийн глобал цаг уурын өөрчлөлт” гэх судалгааны ажилд оролцдог юм. Мөн өмнө нь очихдоо төрийн далбаагаа мандуулаад ирсэн. Одоо очиход хагас нь үлдсэн байх болов уу гэж таамаглаж байна. Далбаа минь байвал талыг нь ч болов авчирч сургуулийнхаа музейд хадгалуулна.

Антарктидын 15 сая шоо метр газар нь дунджаар 2400 метр мөсөөр хучигдсан дэлхийн хуурай газрын арван хувийг эзэлдэг бүс юм. Дэлхийн цэвэр усны нөөцийн 80 хувийг мөс хэлбэрээр хадгалдаг онцгой, чухал тогтоцтой газар нутаг. 1959 онд Антарктидын Олон улсын гэрээ гэж байгуулагдаж 2059 он хүртэл уг гэрээ нь хүчинтэй байх юм. Тэр хүртэл аль ч улсын харьяанд байх учиргүй нутаг дэвсгэр юм. Бидний судалгааны ажил бол уг тивийн төлөөх оюуны тэмцэл юм. 

-Хэдэн сарын хугацаатай судалгаа хийх вэ?

-Одоогийн байдлаар 70 орчим хоног явна гэж төлөвлөөд байгаа. Ирж очихдоо нэг талдаа 25 мянган километр туулдаг. Нийт 50 мянган километр яваад ирнэ. Ирэх арванхоёрдугаар сарын 2-нд Чели, Аргентины хамгийн өмнөд цэгт орших хотод очиж, Магелланы хоолойг гатлаад Галт газрын арал дээр хүрэх төлөвлөгөөтэй байна.

-Болгарын Антарктидын экспедицийн бүрэлдэхүүнд ажиллах болсон талаараа яриач?

- Миний хувьд Болгар Улсын судалгааны багийн бүрэлдэхүүнд багтсан. Энэхүү багт Монгол, Турк, Колумб, Португалийн судлаачид ажиллах юм. Мөн Испанийн судлаачидтай хамтран ажиллана. Учир нь манай багийнхны барьж буй баазаас Испанийн багийн бааз хоёр километрийн зайтай байрладаг. Өөрөөр хэлбэл, бид хөршүүд гэсэн үг. Улсаа төлөөлж ганцаараа аялж байгаа учир нь аяллын багт олон хүн явах ямар ч бололцоогүй. Нэгдүгээрт, тэнд очоод бид байрлах газаргүй. Хоёрдугаарт, нэг талдаа 25 мянган километр газар онгоц, усан онгоц, явган гэх байдлаар газар нутгаа туулна. Тиймээс асар их зардал гардаг.. Миний хувьд долоо дахь удаагаа явж байгаа болохоор дасчихжээ. Гэхдээ нас явж байна. Аялал гэдэг амаргүй зүйл шүү дээ.

-Антарктид тивд очиж судалгаа хийхийн тулд хамгийн чухал шаардагдах зүйл юу вэ?

- Өөрийн судалгааны бааз хэрэгтэй. Мөн хөтөлбөртэй байх ёстой. Гэрээнд элссэн нийт 54 улсын 29 нь өөрийн судалгааны баазтай болоод үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний хувьд анхны алхмуудаа хийсэн. Өмнө нь бид танин мэдэхүйн шинж чанартай экспедиц аяллыг хийдэг байсан. Харин одоо Өмнөд туйлын Ливингстон арал дээр баазаа байгуулах гэж байна. Үүн дээр бид геологийн зураглалын ажлыг хийсэн. Мөн автомат цаг уурын станцыг суурилуулж байгаа. Надаас гадна Монголын олон судлаач судалгааны ажилд оролцож байгаа. Тодруулбал, геологич, цаг уурч, уулын инженер, далайчин гэх мэт арав гаруй мэргэжлийн судлаач энэ ажилд сүүлийн 11 жил оролцлоо. -29 улс баазаа бариад үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж байна. Жилд хэчнээн судлаач тэнд ажиллаж байгаа вэ? -Дунджаар 5000 орчим хүн байна. Өвлийн улиралд өвөлждөг 1000 гаруй судлаач байдаг. Одоо 4000 гаруй судлаач Монгол Улсаас арав дахин том хуурай газарт ажиллаж байна.

-Антарктидад таны нэрээр нэрлэгдсэн оргил байдаг гэсэн. Энэ талаараа яриач?

-Баруун Антарктидад Олон улсын гэрээний орнуудын удирдах байгууллага миний хөдөлмөрийг үнэлж нэгэн оргилыг “Дүгэржавын” хэмээн миний нэрээр нэрлэсэн. Учир нь 2013 он хүртэл Антарктид тив рүү дөрвөн удаа экспедицэд оролцож, Өмнөд туйлд хүрсэн анхны монгол хүн болж нэргүй оргилыг өөрийн нэрээр нэрлүүлж чадсан.

-Таны хувьд Антарктид тивд ажиллахад ямар байв?

- . Гэхдээ энэ хүнд бэрх тив дээр Монголчууд маш хурдан дасан зохицож чадна гэж би хувьдаа боддог. 1950 оноос хойш Монгол Улсын цэвдгийн хил өөрчлөгдөж 50 хувь нь алга болсон байна. Энэ глобал цаг үеийн өөрчлөлт ганцхан Монгол Улсын өөрчлөлт биш дэлхийн цаг уурын өөрчлөлт юм. Тиймээс бид өөр орны судлаачидтай мэдээлэл солилцож ажиллаж байгаа нь дэлхийн шинжлэх ухааны судалгааны ажилд өөрийн гэсэн хувь нэмэр оруулж байгаа хэлбэр юм.

-Таны долоо дахь аялал ШУТИС-ийн 60 жилийн ойтой давхцан тохиож байна. Ойн хүрээнд судалгаа инновацын хүрээлэнтэй болж байна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

- Энэ удаагийн Антарктидын тивийн аялал онцлогтой болж байна. “Антарктид судлал”ын төвөө өргөжүүлж тэлэхэд уг аялал чухал үүрэг гүйцэтгэнэ. Манай сургууль өөрийн гэсэн бие даасан Антарктид тив судлалын хүрээлэнтэй болсон. Манай Шинэ хүрээлэн олон гишүүнтэй. Гадаад хэлний мэдлэгтэй, эрдмийн зэрэг цолтой судлаачдаас бүрдсэн хамт олон бий. Мөн 60 жилийн ойг тохиолдуулан шинээр байгуулагдсан инновацын төвд Антарктид тивсудлалын лабораторийг байгуулж байна. Энэ лабораторийн байрнаас дэлхийн хаанаас ч мэдээлэл хүлээн авах хүчин чадалтай гэдгээрээ онцлог юм

- Антарктид тивийг зорихын тулд хувийн бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ?

-Тэнд маш хүйтэн учир өөрийгөө мөсөн дээр очиж байна хэмээн төсөөлөх хэрэгтэй. Дулаан хувцас, багаж хэрэгсэл, камер гээд өөрт хэрэгтэй зүйлүүдээ бэлдэж байна даа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.