СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цэцийн дарга Д.Одбаярыг 5-10 сая воноор торгож, Монгол руу буцаана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

БНСУ-ын прокурорууд Korean Air нислэгийн компанийн онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдан шалгагдаж буй Монгол улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт мөнгөн торгууль оноож, хилийн хоригийг нь цуцалж нутаг руу нь буцаах тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Д.Одбаярын гаргасан үйлдлийг Нисэх хүчний аюулгүй байдлыг хамгаалах хууль зөрчсөн гэж үзсэн ч тэрээр нислэгийн өмнө согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн учир болсон явдлыг санахгүй байна гэж мэдүүлэг өгсөн юм.

Уг хэрэгт 10 хүртэл жилийн хорих ял, аль эсвэл 15 сая воны торгууль ноогдуулах тухай яригдаж байсан боловч Д.Одбаяр нь гадны иргэн төдийгүй анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа тул ялыг нь хөнгөвчилж, прокурорууд торгуулийн арга хэмжээ авна гэжээ.

Хуулийн дагуу оноох торгуулийн хэмжээ 5-10 сая вон байх ажээ. Өөрт оноогдсон торгуулийг төлсний дараа Д.Одбаярыг нутаг буцаах юм байна.

 

Эх сурвалж: en.yna.co.kr

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.