СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-11-13

Чех улсад манай 100 орчим иргэн хууль бусаар оршин суудаг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай протокол”-ыг баталлаа.

Ингээснээр БНЧУ-д хууль бусаар буюу олны ярьдгаар "хараар" ажиллаж, амьдарч байгаа иргэдийг албадан нутаг буцаах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. 

Монгол улсаас БНЧУ-д суугаа Элчин сайдын яамны эх сурвалжаас Монгол улсын хэдий тооны иргэн хууль бусаар оршин суудаг талаар лавлахад "Манай улсын 100 хүрэхгүй иргэн Чех улсад хууль бусаар оршин сууж байгаа нь бусад Европын улстай харьцуулахад багадаа орно" хэмээн мэдээллээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.