СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Канад: Хүүхдийн тэргэн дээр агааржуулагч унаж хоёр настай охин амьсгал хураажээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Канад улсын Торонто хотод агааржуулах төхөөрөмж найман давхрын цонхон дээрээс хүүхдийн тэргэн дээр унаж, дотор нь байсан хоёр настай охин амьсгал хураасан байна. Охины тэргийг ээж нь түрж байсан тул цаг алдалгүй эмнэлэгт хүргэсэн боловч охин бэртлийн улмаас амиа алджээ.

Тэрэг түрж байсан охины ээж бэртэж гэмтээгүй байна. Хотын орон сууцны нийгэмлэгээс харамсалтайгаар амиа алдсан охины гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ.

Олон нийтийн орон сууцны газраас байр түрээслэгчид болон оршин суугчдыг цонхон дээр байрлуулсан агаар цэвэршүүлэгч аюулгүй байдлын стандартыг бүрэн хангахгүй байгаа тул тагт зэрэг аюулгүй газарт байршуулахыг шаардаж, удаа дараа цахим хуудсан дээрээ уриалга, санамж байршуулсан иржээ. Гэсэн ч оршин суугчид агааржуулах төхөөрөмжийн аюулгүй байдлын стандартыг хангалгүй байсаар ноцтой осол аваар гарсаар байгаа юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.