Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башё тун өрнөлтэй үргэлжилж байна.
Гурван өдрийн дараах байдлаар өндөр цолтой бөхчүүд бүгд өвдөг шороодож Какүрюү М.Ананд аварга, озеки Гойейдо, маэгашира Томоказе, Ичиножо А.Ичинноров нарын бөхчүүд гэмтлийн улмаар башёг өнжөөд байна. Харин башёг огт унаагүй буюу гурван даваатай яваа гурван бөх байгаа ба бүгд маэгаширагийн 9-16-д эрэмбэлэгдэж буй дараах бөхчүүд юм.