СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: МАХН: Үнэгүй орон сууцны хөтөлбөрийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай хамтран хэрэгжүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 

МАХН-аас "Өрх бүрт орон сууц" хөтөлбөр зарлаж иргэдийг бүртгэж эхэлсэн. Иргэдийг бүртгэж дууссан талаараа өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллээ.

Нийт 30 орчим мянган айл орон сууцанд орно гэж бүртгүүлжээ. Харин уг хөтөлбөрийг УИХ-д суудалгүй МАХН дангаараа хэрэгжүүлэх бус, эрх баригчид хамтран хэрэгжүүлэх ёстой гэж үзэн МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хамтран ажиллах санал хүргүүлж байгаа юм байна.

 

МАХН-ын дэд дарга Б.Тулга: 

-Өнөөдрийн байдлаар 4.3 их наядын цалин, тэтгэврийн зээл, 4 их наядын ипотекийн зээл байна. Энэ бол иргэд цалин, тэтгэврийн зээлэнд сөхөрч байгааг харуулах дүн. Иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван амьдрах эрх зөрчигдөж байгаа үзүүлэлт. Насанд хүрсэн 1.3 сая хүн ямар нэгэн өр зээлтэй байна. Тэд жил бүр 1.4 их наядын хүү төлж байна. Тиймээс энэ асуудлыг шийдэж, иргэдийг өр зээлийн дарамтаас гаргах ёстой гэж МАХН үзэж байна. Үүний тулд МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хамтран ажиллах санал хүргүүлж байгаа ажээ. Учир нь иргэдийн өр, зээлийн дарамт нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэлээ. 

Иймд "Ерөнхийлөгч Х.Баттулга та төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын тэргүүний хувьд хууль санаачлах эрхээ эдлэн
-Ипотекийн хүүг тэглэх
-Одоо ипотекийн зээлтэй байгаа иргэдийн зээлийн хүүг тэглэх
-Цалингийн зээлийг тэглэх 
-Тэтгэврийн зээлийн хүүг тэглэх
-Үүнтэй холбогдуулан банкинд нэг удаа нөхөн олговор олгох зэрэг зүйл заалтыг багтаасан хуулийн төсөл
санаачилж өргөн барих"-ыг хүсч байгаа гэв. 

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан:
-Орон сууцанд орохдоо урьдчилгаа 30 хувь төлдөг байдлыг болиулах
-Үндсэн төлбөрөөс нь түрүүлж хүү бодож авдгийг зогсоох
-Орон сууцны зээлийг иргэдэд 40 жилийн хугацаанд хүүгүйгээр эзэмшүүлэх... гэх мэт зохицуулалт хийхийг зөвлөж байна. Гадаадын олон оронд яг ийм зарчим хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн байдаг. Манайд ч боломжтой гэж тэд үзэж байна.

-БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгийг хорьсон асуудал юу болж байгаа бол?
-Хууль, шүүхийнхэн шударга бус ажиллаж байна. "Шүүгчдийн тоо 4 биш 3 байх ёстой. Ямар шүүгчээр шүүлгэхээ харъя" гэсний төлөө 40 хоног хорилоо. Ийм байж болохгүй. Одоо шүүх хурал нь 28-нд товлогдсон. Энэ шүүх хурлаар хэрэг нь цагаадна гэж итгэж байна гэдгээ МАХН-ынхан онцоллоо.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.