“Warner Bros” кино компанийн бүтээсэн “Галзуу, баян Азиуд” уран сайхны кино өнгөрсөн зун нээлтээ хийж, аль хэдийн кино сонирхогчдын дунд өндөр үнэлгээ аваад байгаа.
Дэлхийн томоохон зах зээлүүдийн нэг Хятадад уг киног гаргахыг хориглоод байсан. Гэвч Хятадын кино хороо зөвшөөрөл олгосноор ирэх 11 дүгээр сарын 30-ны өдөр “Галзуу, баян Азиуд” дэлхийн хамгийн их хүн амтай улсад нээлтээ хийхээр болжээ.
Жон М.Чугийн найруулсан чинээлэг Азиудын нийтлэг бас онцлог төрхийг харуулж чадсан инээдмийн төрлийн хөгжилтэй бүтээл нээлтээ хийснээс хойш 228 сая ам.долларын ашиг цуглуулаад амжсан байна. Киног 30 сая ам.доллараар бүтээжээ.
Киноны үйл явдлыг товч танилцуулбал Рэчил Чу найз залуу Никтэйгээ Сингапурт сайн найзынхаа хуримд хуригдана. Энэ үед найз залуугаа улсдаа тэргүүлэх чинээлэг айлын хүү гэдгийг мэднэ. Рэчилийн өмнө тулгарсан саад бэрхшээлүүдээс хамгийн хэцүү нь Никийн ээж байх болно.
“Warner Bros” кино компани Кевин Кваны зохиолыг дэлгэцийн бүтээл болгосон нь ихээхэн амжилттай байгаа тул Кевиний дараагийн бүтээл “Хятад баян охин” номыг удахгүй дэлгэцэнд амилуулна гэжээ.
Эх сурвалж: www.cinemablend.com