Нидерландын Засгийн газар агаарын бохирдлыг бууруулахын тулд автозамын хурдны хязгаарыг өдрийн цагаар дээд тал нь 100 км/цагийн хурдтай байхаар тогтжээ. Ингэснээр агаарын чанарыг бууруулдаг азотын ислийг багасгана гэж үзсэн байна.
Автозамын хурдны хязгаарыг өдрийн цагаар бууруулах ч шөнийн цагаар 130 км/цагийн хурдтай давхихыг тээврийн хэрэгслүүдэд зөвшөөрөх юм. Уг шийдвэр 2020 оноос хэрэгжиж эхлэх юм байна.
Нидерландад автозамын хурдны дээд хязгаар 100 км/цаг болбол Европын орнуудаас хамгийн бага хурдны хязгаар тогтоосон улс болно. Европын орнууд ихэвчлэн цагт 130 км хурдыг зөвшөөрдөг ажээ.
Тус улс ирэх жил дэд бүтцийн хөгжилд анхаарч шинээр зам гүүр, орон сууцны хороолол, нисэх буудлууд барихаар төлөвлөж байгаа учир дулаан ялгаруулалтыг бууруулж эхлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Засгийн газар ирэх жил 75,000 байр барихаар төлөвлөжээ.
Эх сурвалж: www.bbc.com