СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АМНАТ-ийн асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

УИХ-ын чуулганы хуралдаанаас өмнө Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод хуралдах юм. 

Харин Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэхээр тогтжээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийн төслийн талаар хэлэлцэх юм байна. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах хуулийн төсөл, журмуудыг хэлэлцэнэ. Үүнд:

-
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн

-2020 төсвийн тухай хуулийн төслүүд 

-“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

-Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 

-

-Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/-ийг тус тус хэлэлцэнэ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.