Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро Боливийн ерөнхийлөгч асан Эво Моралесийг эсэргүүцэж Засгийн газарт нь цохилт өгсөн ажиллагааг АНУ санхүүжүүлж, удирдсан гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Энэ нь сүүлийн 100 гаруй жил эсвэл үүнээс ч илүү хугацаагаар Латин-Америкийн болон Карибын орнуудад болж байсан төрийн эргэлт шиг Боливт болсон үйл явдлын цаана Цагаан ордон байна” гэж Венесуэлийн гол хотуудын захирагч нар болон эрх баригч нар оролцсон хурлын үеэр онцолжээ.
Түүнээс гадна Николас Мадуро “Эво Моралесийн эсрэг хийсэн энэ үйлдлийг зохион байгуулсан Хойд Америкийн империалистууд өнөөдөр үүнийг сайшааснаараа нүүр царайгаа таниулж байна хэмээн үзжээ. Мөн Венесэул, Никарагуад үүнийгээ хийхээр ирж байна” гэв. Доналд Трамп энэ индиан удирдагч унагаах, дуусгах даалгаврыг өгсөн гэж нэмж хэлсэн байна. Венесуэлийн ерөнхийлөгч “Ард түмэндээ анхааруулж байна. Тулалдъя. Та нар тэмцэхийг хүсч байна уу. Энхтайван, эх орон, тусгаар тогтнол, хувьсгалаа хамгаалж тэмцье” гэв.
Түүнээс гадна Венесуэл улс Болив улсыг хайрладаг. Тиймээс бүх зүйлийг энэ оронд өгөхөд бэлэн байгаагаа онцлов. Болив шиг улсын төлөө бид амь насаа хүртэл өгнө. Бид зүгээр ярьж байгаа юм биш гэсэн байна. Тэрээр энэ мэдэгдлээ Боливийн цэргийнхэн огцрохыг шаардсан учраас 14 жил энэ орныг удирдсан Эво Моралесийг огцорсныг сайшааж байгаагаа мэдэгдсэний дараа хийжээ. Энэ үйл явдал нь Венесуэл, Никарагуа шиг орны сөрөг хүчнийхэнд харуулсан жишээ боллоо гэж мэдэгдсэн байна.
Х.ОЮУНБОЛД
2019.11.13 ЛХАГВА №225 (6192)