Синьхуа Хятадын төрийн мэдлийн мэдээллийн сувгаар дамжуулснаар 23 настай Конг гэгч сэжигтэй иргэн цэцэрлэгийн хүүхдүүд рүү химийн идэмхий бодис цацсан байна. Химийн бодист 51 хүүхэд, цэцэрлэгийн гурван багш хордож, гэмтсэн талаар мэдээлжээ.
Юньань мужийн Кайюань хотод байдаг цэцэрлэгийн өрөөнд сурагчид, хүүхдүүд, багш нарыг байхад нь сэжигтэн хор цацсан байна. Гэмтэж бэртсэн хүүхдүүдийн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа ажээ.
Уг халдлага гарснаас хойш цагийн дараа сэжигтнийг барьж саатуулсан ба тэрээр өш хонзонгийн сэдэлтэйгээр уг хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Эрэгтэйн ашигласан идэмхий сода нь арьс, нүдийг түлж шархлуулах, харшил өгөх, үс унадаг болох зэрэг эмгэг үүсгэдэг байна.
Одоогоос жилийн өмнө БНХАУ-д гал тогооны хутгаар зэвсэглэсэн эмэгтэй цэцэрлэгийн хүүхдүүд рүү дайрч, 14 хүүхдийг зүсч шархдуулсан хэрэг гарсан юм.
Эх сурвалж: www.cnn.com