СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гал сөнөөгчдөөс илгээсэн эелдэг зурвас

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Австрали улсын хоёр ч мужид ойн түймрээс болж онц байдал зарлаад байгаа юм. Гал сөнөөгчид, сайн дурын иргэд, цэргийн бие бүрэлдэхүүн ой түймрээс иргэдийн эзэмшлийг аврахаар тэмцэж байна.

Шинэ Өмнөд Уэльсийн иргэн Паул Сефки гэртээ ирэхэд түүний байшин ойн түймэрт шатахаас аврагдсан ба санаанд оромгүй, сэтгэл хөдөлгөсөн зурвас хүлээж авснаа олон нийтийн цахим сүлжээнд хуваалцжээ. Түүний гэрийг шатахаас аварсан гал сөнөөгчид маш их ам нь цангаж байсан тул гэрт нь байсан сүүг тэсэлгүй уучихсан байна.

Гал сөнөөгчид энэ тухайгаа гэрийн эзэнд мэдэгдэж, эелдэг зурвас үлдээжээ. Үүнд “таны байшинг түймэрт өртөхөөс сэргийлж чадсанаа дуулгахад таатай байна. Саравчнуудыг тань хамгаалж чадалгүй шатаасанд уучлаарай. Мөн сүүнээс чинь уучихсан шүү. Урунга гал сөнөөх газар” хэмээн бичээд гал тогооны сандал дээр орхисон байна.

Уг захидлыг цахим орчинд хэдэн мянган удаа бусадтай хуваалцсаар эцэст нь Сефкигийн гал тогоонд орж сүүг нь уучихаад зурвас үлдээсэн дөрвөн гал сөнөөгчийн нэгд хүрчээ..

 

 

Өнөөдөр агаарын температур цельсийн +37 хэм хүртэл халж, ойн түймэр хүрээгээ улам тэлэхийг анхааруулж байгаа юм. Шинэ Өмнөд Уэльсэд 60 гаруй түймэр асч, 600 гаруй сургуулийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Австралид гарч буй түймрийн утаа Шинэ Зеландад хүрсэн тухай эх сурвалжууд мэдээлж байсан юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.