СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2019-11-12

Хар тамхи, мансууруулах бодисын хор хохирлыг Ерөнхий хяналтын сонсголоор сонсоно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн (2019.11.12) хуралдаанаа 12 цаг 01 минутад 57. 9 хувийн ирцтэй эхэлж, “Ерөнхий хяналтын сонсголын тов, ажиглагчийн тоог тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. 

Байнгын хорооны хуралдаанаар хар тамхи, мансууруулах бодисын хяналт, эрх зүйн орчны талаарх .

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал хар тамхи, мансууруулах бодисын хяналт, эрх зүйн орчны талаарх асуудал нь олон нийтийн анхаарал татсан, нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг учраас Ерөнхий хяналтын сонсголын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, ажиглагчдыг оролцуулах боломжийг хангах үүднээс Ерөнхий хяналтын сонсгол явуулах өдрийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөр тогтоох санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Ингээд “Ерөнхий хяналтын сонсголын тов, ажиглагчийн тоог тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэнээр хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.