СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2019-11-12

Цас орчихлоо, жолооч та зуны дугуйгаа сольсон уу

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Өчигдрөөс эхлэн нийслэлд төдийгүй хөдөө орон нутгуудаар цас орж эхэллээ. Ойрын өдрүүдийн цаг агаар ч онцгүй байна гэдгийг албанынхан өгч байна. Орон нутгийн замд яваа жолооч нар төдийгүй уулархаг нутгуудаар амьдардаг иргэд цасанд нэвсийтэл даруулсан зураг, сэтгэгдлээ өөрийн цахим хуудастаа хийж мэндчилсэн өдөр биднийг угтлаа. Ажил, сургууль, гэрээдээ яарсан хүмүүс хаа сайгүй ч нийтийн тээвэр нь зам дээрээ хий эргэж уухилаад хувийн унаа тэрэгтэйчүүд нь урагшаа явдаггүй ээ. Энд, тэндэхийн бага зэрэг өгсүүр зам дээр хий эргэн зогсоцгоох нь өвөл ирснийг ухаарсан жолооч нарын байгаа байдал.

Зарим нь түрүүлж, зарим мушилзан, займчина. Харин энэ үйлдэл арзгар дугуйтнуудын дургүйг хүргэж байгаа бололтой дуут дохиог ээлжлүүлэн хангинуулна. Аргагүй ч биз. Өвөл болохгүй, цас орохгүй мэтээр гэдийж байх зуурт нь нэг өглөө өвөл ирчихсэн болохоор өвлийн дугуйтай нь авто зам дээр данхалзаж зуны дугуйтай жолооч нар нь аврал эрэн мөлхөх нь нийслэлд бол нийтлэг үзэгдэл байдаг аа. Тэгэхээр бид “Жолооч нар аа, өвөлд бэлэн үү. Өвлийн дугуйгаа сольж амжсан уу” гэдгийг энэ удаад сануулж байна.

Тэгэхээр авто машины чинь “гутал” болсон дугуйгаа маргааш гэж хойргошилгүй өнөөдөртөө амжаад сольцгооё. Орон нутгийг зорих жолооч нар ч энэ бүхэн хамгаас хамаатай. Учир нь өчигдрийн байдлаар Завхан аймагт их хэмжээний цас орсноос зам давааг түр хугацаанд хаагаад байгаа билээ. Халуун намар дуусахгүй мэт өвлийн хувцсаа ч гүйцэт өмсөж эхлээгүй байсан нийслэлийнхэн ийнхүү өвөлд бэлэн эсэхдээ дүнгээ тавиулах нь ээ.

Цас нэвсийтэл орох бүрт хотын түгжрэл ихсэж авто замын хөдөлгөөн нам зогсдог. Бороо, цас орох бүрт ажиглагддаг энэ байдал бол угтаа жолооч нарын байгалийн онцгой үзэгдэлд бэлэн бус байсныг илтгээд өгдөг. Өөрөөр хэлбэл, өвлийн дугуйгаа сольж амжаагүй, зуны дугуйтай гэлдэрч байсныг шуудхан илтгэдэг. Хотын төвд цас ороод хайлах нь хурдан байдаг бол хотын захын замуудад онцгой нөхцөл байдал үүсдэг. Учир нь цас, мөс хайлуулах бодис хотын захын замуудад хүрэлцдэггүйтэй холбоотой.

Тиймээс л цас хялмаалах төдийд л гэр хороолол орчмын бүсүүдэд болон хотын захын томоохон авто замуудад аваар, ослын дуудлага ихэсдэг нь бараг жам болжээ. Тиймээс бид энэ удаад жолооч нартаа авто машиныхаа “гутал” болсон дугуйгаа өвлийнхөөр солих цаг ирснийг сануулж байна. Нийслэлд цас орж эхэлсэнтэй холбоотой халтиргаа, гулгаа үүсч тээврийн хэрэгслийн хурд удааширч, хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотой Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарт сануулж байгаа анхааруулгыг онцлон хүргэе. Цас орж, гулгаа үүссэнтэй холбоотой тус албанд ирж байгаа дуудлагын ихэнх нь мөргөлдсөн мэдээлэл байдаг гэнэ.

Тиймээс тээврийн хэрэгсэл хоорондын зай барих, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг сануулж байна.

Мөн халтиргаатай нөхцөлд тээврийн хэрэгслийн тоормозны зам 3-4 дахин ихсэж мөстсөн нөхцөлд автомашины дугуй замтай барьцалдах хүч тав дахин багасдаг байна. Тухайлбал, .

Өөрөөр хэлбэл, жолоочийн өлмий тоормозны дөрөөн дээр гишгэсэнээс хойш 120 метр зам туулаад зогсоно гэсэн үг гэнэ. Тиймээс авто замын хальтиргаатай хэсэгт огцом тоормозлох, жолооны хүрдийг огцом эргүүлэх нь шарвах гол шалтгаан болдог аж. Яг ийм эгзэгтэй үед жолооч та ямар үйлдэл хийж болохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байгаа юм. Тодруулбал, автомашин шарвах үйлдлийг жолооны хүрдээр залуурддаг бөгөөд шарвах үед сандрах хэрэггүй. Жолооны хүрдийг шарваж байгаа зүгт эргүүлээрэй. Шарвалтыг засахад тоормоз хэрэг болохгүйг анхаар. Хальтиргаатай замд аюулгүй байдлыг хангахад дугуй хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Тийм учраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд зайлшгүй өвлийн дугуйгаа сольж тавих шаардлагатайг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

М.Мөнхтунгалаг

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.