Хонконгийн жагсаал ширүүсч энэ долоо хоногийн даваа гарагаас эхлэн иргэд ажил хаяж, их дээд сургуулиуд коллежууд хичээл завсардахаа мэдэгдэж байсан юм. Өнөөдрийн байдлаар зарим сургуулиуд аюулгүй байдлын үүднээс үүд хаалгаа барьсан хэвээр байгааг эх сурвалжууд мэдээлжээ.
Хотын галт тэрэгний хэд хэдэн сүлжээ саатаж зорчигчид урт дараалал үүсгэн ээлж дараагаа хүлээж зогссон байна. Хэв журам сахиулах цагдаа нар өнөөдөр өглөө их сургуулиуд руу орж нулимс асгаруулагч хий цацжээ.
Даваа гарагт жагсагчид цагдаа нарын хооронд урьд өмнө гарч байгаагүй ширүүн мөргөлдөөн гарч, цагдаагийн ажилтан иргэн рүү галт зэвсгээр буудаж байгааг шууд дамжуулсан бол жагсагчид өөр нэг эрэгтэйг маргааны дараа галдсан шатаасан байна. Буудуулсан болон шатсан хоёр хүний биеийн байдал хүнд эмнэлэгт байгаа ажээ.
Их дээд сургууль, коллежуудаас гадна олон арван орон нутгийн болоод олон улсын сургууль мягмар гарагт хаалгаа барьсан байна. Эцэг эхчүүд руу жагсаал цуглаанаас үүдэж аюулгүй байдлаа хамгаалах зурвас илгээжээ.
АНУ Хонконгт үүссэн нөхцөл байдалд зовниж буйгаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com