СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Замын цагдаагийн албан хаагчаас зугтсан машины эзэн нь ГЕГ-ын газрын дарга Б.Онон байжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Зургийн тайлбар: Баруун гар талаас Б.Онон 

British school of Ulaanbaatar дунд сургуулийн гадна Төрийн албаны зөвлөл болон ТЦА, хэвлэл мэдээллийн байгууллагуудын  хамтарсан шалгалт хийх үеэр өчигдөр 0573 УБҮ дугаартай Соната-8 маркийн автомашин замын цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлэхээс татгалзсанаар үл барам дарга нараар яриулан хариуцлага хүлээлгүй явсан нь zarig.mn сайт болон сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хийсэн лайваас тодорхой харагдсан. 

ЦЕГ-аас уг машины жолоочид хариуцлага тооцохоо өнөөдөр илэрхийлсэн. Гэвч, төрийн албан хаагчийн хүүхэд жилийн 50 сая төгрөгийн төлбөртэй сургуульд сурч байгаа нь шударга уу, холбогдох байгууллагууд нь энэ талаар шалгах уу, Тээврийн цагдааг ганцхан утасдаад аргалдаг төрийн өндөр албан тушаалтан хэн бэ гэсэн асуултыг нийгэмд үлдээгээд байгаа. 

Уг жолоочийн хувьд "Гаалийн ерөнхий газрын нийтлэг үйлчилгээнд явдаг. Хүүхэд хүргэж өгөх гэж ирээгүй. Гэр маань Нисэхэд байдаг. Замаараа бичиг баримт хүргэх гэж ирсэн" хэмээн мэдүүлж байгаа ч баттай эх сурвалжийн авсан мэдээллээр энэхүү машиныг хөлөглөгч эзэн нь Монгол Улсын ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Онон юм байна. Хэдийгээр Б.Онон даргын жолооч нь замын цагдаагийн хяналт шалгалтаас цэвэрхэн мултарсан боловч, сэтгүүлчдийн хурц хараанаас мултарч чадсангүй. 

Мөн баттай эх сурвалжийн авсан мэдээллээр Б.Ононгийн эхнэр нь мөн төрийн байгууллагад ажилладаг нэгэн юм байна. Иймд холбогдох байгууллагууд нь Б.Ононтой хариуцлага тооцож, иргэдэд эргэж мэдээлэх нь шударга ёсонд нийцэх бизээ. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.