СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

SpaceX нэг дор 60 гаруй хиймэл дагуул хөөргөлөө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

SpaceX компани даваа гарагт 60 гаруй хиймэл дагуул нэг дор хөөргөж дэлхийн тойрог замд илгээжээ. Фалкон 9 пуужингаар хиймэл дагуулуудыг Флоридагийн Канаверал нисэх хүчний станцаас өглөөний 10 цагийн орчимд хөөргөж, цагийн дараа хиймэл дагуулууд тойрог замд амжилттай нэгдсэнийг мэдэгдсэн байна.

Тус компанийн интернэт сүлжээ дамжуулах хиймэл дагуулуудын Старлинк төслийн хүрээнд олон зуун хиймэл дагуулууд ямар нэг гагнаас, саадгүй интернэтийн чөлөөт холболтыг бий болгохыг зорьж байгаа юм. Старлинкийн эхний хиймэл дагуулууд өнгөрсөн тавдугаар сард хөөрсөн. SpaceX  ирэх онд багтаж 24 удаа хиймэл дагуул хөөргөхөөр бэлдэж байна.

Тус компани 10,000 гаруй хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд хөөргөх зөвшөөрөл авсан ба саяхан хиймэл дагуулуудын тоогоо 30,000 болгох хүсэлт тавьжээ.

Элон Маскын Старлинк төсөл дэд бүтэцгүй, сүлжээгүй газарт амьдарч буй хүн бүрт интернэтийг өндөр хурдтайгаар хүргэх бүрэн боломжтой гэж тэрээр тайлбарлаад байгаа юм. Дэлхийн түүхэнд 8,000 гаруй хиймэл дагуул сансар огторгуйд хөөргөсөн байдгийн 2,000 нь л идэвхтэй ажилладаг байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.