ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын хэргийг БНСУ-ын хуулийн байгууллагаас энэ долоо хоногтоо багтаж шийдвэрлэх юм байна. Түүнд тавьсан хилийн хориг баасан гаригт /11.15/ дуусах бөгөөд хэргийг Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулиар зохицуулна гэж мэдэгдсэн. Мөн торгуулийн арга хэмжээ авах талаар ч яригдаж эхэлжээ. Харин Д.Одбаяртай хамт явсан А-г БНСУ-д ирж мэдүүлэг өгөхийг шаардаж байгаа ба Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яамыг хамтран ажиллаж байгаа юм. Мөн Инчеоны цагдаагийн газраас А-г эрэн сурвалжлуулахаар Интерполд хүсэлт гаргаад байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Т.САЙХАН