СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мэдүүлэг гаргагчдаас 569.3 сая төгрөгийн зөрчил илэрчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтнуудын орлого, хөрөнгөө хууль ёсны дагуу олсон эсэх, хөрөнгийн эх үүсвэрийг нягтлан үзэхээс гадна өөрийн болон гэр бүлийн гишүүний өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийн орлогын эх үүсвэрийг нягтлах замаар нуугдмал эд хөрөнгө, хууль бус орлогыг илрүүлэхэд анхааран ажиллаж байгаа аж.

Уг үйл ажиллагааны хүрээнд зарим мэдүүлэг гаргагчдын мэдүүлсэн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого нь үнэн бодит эсэх, хувь эзэмшдэг хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд нь үйл ажиллагаа явуулж орлого олж, ногдол ашгийг авсан эсэх, татварын байгууллагад хуулийн этгээдийн үйл ажиллагааны талаарх тайлан, мэдээг үнэн зөв мэдүүлсэн эсэх, ХОМ-т мэдүүлсэн орлогууд нь татварын байгууллагад гаргаж өгсөн тайлан, мэдээтэй нийцэж байгаа, татвараас зайлсхийсэн үндэслэл байгаа эсэхийг  нягтлан шалгуулахаар АТГ-аас санаачлан хандсанаар татварын албатай хамтран нэр бүхий иргэн, хуулийн этгээдийн орлогын байдалд холбогдох хяналт шалгалтыг явуулжээ.

Энэ төрлийн хяналт шалгалт нь иргэдийн татварын тайлан гаргалтын түвшинг нэмэгдүүлэх, орлого олсон бол тайлангаа хуулийн хугацаанд үнэн зөв тодорхойлон төлөх үүргийн хэрэгжилтийг хангуулах, цаашид хууль бус, нуугдмал орлогыг илрүүлэх, татвараас зайлсхийсэн зөрчилд хариуцлага тооцуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлийг илрүүлэхэд үр дүнтэй байдаг байна.

АТГ-ын хүсэлтээр нэр бүхий мэдүүлэг гаргагч, тэдгээрийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс компанийн санхүү, татварын тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, банкин дахь харилцах дансны хуулга, гэрээ бүртгэл тооцоо зэрэг анхан шатны санхүүгийн баримтад тулгуурласан иж бүрэн хяналт шалгалтыг явуулжээ.

Шалгалтаар Монгол Улсын Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Татварын ерөнхий хуулийг зөрчсөн санхүүгийн зөрчлүүд илэрсэн төдийгүй нийт 569.345.754 төгрөгийн зөрчил илэрснээс Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Татварын ерөнхий хуульд заасныг үндэслэн нийт 3 иргэн, 3 аж ахуйн нэгж, байгууллагад 42.362.496 төгрөгийн шийтгэлийн хуудсаар төлбөр ногдууллаа хэмээн мэдээллээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.