USS Grayback шумбагч хөлөг 80 далайчны хамт сураггүй алга болоод 75 жилийн хугацаа өнгөрчээ. Харин дэлхийн хоёрдугаар дайны үед живсэн хөлөг онгоцуудыг судалдаг байгууллага алга болсон шумбагчийг олсон байна.
Далай судлаач Тим Тэйлор багийн гишүүдийн хамт Алдагдсан 52 төслийг хэрэгжүүлж байгаа юм. Тэд Grayback хөлгийг живсэн байж болзошгүй байрлалын тухай өмнө яригдаж байсан таамгууд эндүү ташаа байсныг баталжээ.
Усан доогуурх автомат төхөөрөмж, гэрэл зургийн тусламжтайгаар алдагдсан шумбагч хөлгийг Японы Окинава арлын ойролцоо, гэхдээ анх таамаглаж байснаас 110 гаруй км зайтай олсон байна.
USS Grayback хөлөг 1944 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Сувдан эргээс Зүүн Хятадын тэнгист шумбахаар хөдөлжээ. Сарын дараа буюу хоёрдугаар сарын 19-ний өдөр Японы ачаа тээврийн хоёр усан онгоцыг сөнөөсөн тухай мэдэгдсэн ч зүүн тэслэгч нь дайралтад өртөж гэмтсэн тул гэртээ буцах даалгавар авсан байна.
Мидвэйд 44 оны гуравдугаар сарын 7-ны өдөр ирэх ёстой байсан ч товлосон хугацаанаас гурван долоо хоног өнгөрөхөд ямар ч дохио ирээгүй байна. Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож байсан шилдэг шумбагч хөлгүүдийн нэг Grayback алдагдсаныг тухайн жилийн гуравдугаар сарын 30-ны өдөр албан ёсоор зарлажээ.
Эх сурвалж: www.cnn.com