Их Британийн хунтайж Харри гэр бүлийн хамт Австрали, Шинэ Зеланд, Фижи, Тонга арлын орнуудаар удаан хугацааны аялалд гарсан. Удаан хугацааны аяллын үеэр Харри, Меган Меркел нар шинэ хүнтэй болж байгаагаа дуулгалаа. Хунтайжийнх ирэх оны хавар бүл нэмнэ.
Өнгөрсөн баасан гарагт болсон Британийн гүнж Эженийн хуримаар Меганыг хөл хүнд болсон байж магадгүй гэсэн цуу тархаад байсан. Өчигдөр урт хугацааны аяллаа эхлүүлж Австрали улсад ирэхдээ Меган өндөр өсгийт өмссөн байсныг хэвлэлүүд онцолжээ.
Кенсингтон ордноос хийсэн мэдэгдлийн дараа хунтайжийн гэр бүлд баяр хүргэцгээж байна. Шинээр мэндлэх хүүхэд хунтайж Чарльз, хунтайж Уильям, түүний гурван хүүхэд, Харригийн дараа хатан хааны удмын долоо дахь угсаа залгамжлагч болох юм.
Эх сурвалж: www.cnn.com