Боливийн Ерөнхийлөгч асан Эво Моралес огцорсныхоо дараа Мексик улсын Засгийн газраас улс төрийн орогнол хүссэн байна. Мексикийн Засгийн газар түүний хүсэлтийг хүлээж авсан тул эх орноо орхин гарна, харин эргэж ирэхдээ эрч мэдэл, хүч чадлаар дүүрэн буцаж ирэх болно гэжээ.
Сонгуулийн явцыг будлиантуулсан хэмээн буруутгагдаж, ард иргэдийн эсэргүүцлийн жагсаалын дараа огцорсон экс Ерөнхийлөгчийг Засгийн газрын онгоцоор авч явсан тухай Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард мэдэгдсэн байна.
Түүнийг эх орноо орхин гарах хооронд Боливийн цэргийн коммандлагч цэргүүдэд хандан Моралесыг дэмжигчидтэй мөргөлдсөн цагдаагийн ажилтнуудыг тогтоохыг тушаажээ. Эзэнгүй болсон Боливийн Ерөнхийлөгчийн сэнтийд түр хугацаанд Сенатын дэд дарга Жэнинь Анез суухаар болсон.
Эво Моралес нь 2006 онд Ерөнхийлөгчөөр анх удаа сонгогдож ядуурлыг бууруулж, эдийн засгийг хөгжүүлнэ гэсэн амлалтаар гарч ирсэн боловч Үндсэн хуулинд заасан зүйл заалтыг зөрчиж өнгөрсөн аравдугаар сард болсон сонгуулиар дөрөв дэхээ төрийн эрх барихаар сонгогдсон юм. Үүнээс хойш түүнийг огцрохыг шаардсан дарамт шахалт ард иргэд, цэргийн удирдагчдаас ирсээр эцэст нь буулгаж чадлаа.
Эх сурвалж: www.bbc.com