СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-11-12

Согтууруулах ундааны хэрэглээгээрээ Монгол улс дэлхийд "айргийн тав"-д жагсаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
5 жилийн өмнө

 

Литва Улс нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээгээр дэлхийд тэргүүлжээ. Тус улсын иргэд жилд дунджаар 12.3 литр согтууруулах ундаа хэрэглэдэг тухай Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны "Здоровье вкратце" байгууллага мэдээлсэн байна. Литвагийн араас Австри, Франц, Чех, Люксембург жагсчээ. Харин зургадугаарт Латви болон Ирланд Улс орсон бол Унгар, ОХУ долдугаарт, ХБНГУ наймдугаарт, Португаль есдүгээрт, Польш аравдугаарт бичигдсэн байна. Согтууруулах ундааны хэрэглээ багатай орнуудын жагсаалтыг Индонез, Турк, Израиль, Энэтхэг Коста-Рика тэргүүлжээ. ДЭМБ-ын Азийн орнуудын архи согтууруулах ундааны хэрэглээний талаарх 2015 онд явуулсан судалгаагаар, Өмнөд Солонгос нэгдүгээрт, Вьетнам хоёрдугаарт, Тайланд гуравдугаарт, Монгол дөрөвдүгээрт орж байсан билээ. 

Жилд нэг хүнд ногдох архины хэмжээ
Өмнөд Солонгос-10.9 л
Вьетнам- 8.7 л
Тайланд -8.3 л
Монгол- 7.8 л
Хятад- 7.6 л


Харин Пакистан, Бангладеш, Индонез Улс архины хэрэглээгээрээ Азид доороосоо эхний гуравт жагсаж байна. Тодруулбал, Пакистанд жилд нэг хүнд ногдох архины хэмжээ ердөө 0.1, Бангладешт 0.2, Индонезид 0.6 литр байв.

 

"Үндэсний шуудан" сонин 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.