Энэ жилийн 45 дахь Оюутны Академийн Шагналд дэлхийн нийт 400-аад их сургуулийн 1582 оюутны бүтээл Олон Улсын болон Дотоодын ангилалд өрсөлдөж 19 оюутны бүтээл богино хэмжээний Баримтат кино, Анимэшн, Уран сайхны гэсэн 3 төрөлд шалгарч ангилал тус бүр нь Алт, Мөнгө, Хүрэл медалийн эзэд болсон бөгөөд "Нүүдэлчдийн Эмч" кино Олон Улсын Баримтат кино төрөлд түрүүлж Оюутны Оскарын Алтан медаль хүртэж анх удаагаа Монголын бүтээл тус шагналыг авсан түүхэн явдал боллоо.