Бульбуль далайн хар салхи Энэтхэг болон Бангладеш улсуудын эргийг дайран өнгөрчээ. Хар салхины улмаас хоёр улсад багадаа 13 хүн амиа алдаж, хоёр сая иргэн түр орогнох газарт хоносон байна.
Хар салхины үеэр цагт 120 км хурдтай шуурч олон мянган гэр, байшин сүйджээ. Бангладеш улсад хүчтэй салхинд зургаан хүн амиа алдсаны тав нь үндсээрээ сугарч унасан модонд дарагдсан байна.
Цаг алдалгүй иргэдийг нүүлгэн шилжүүлж чадсан тул иргэд олноороо амь насаа алдах эрсдэлээс хамгаалж чадсан гэжээ. Бульбуль хар салхины хүч суларсан байна.
Бангладеш улсад загасчлалын хоёр завьтай явсан 30 гаруй эрэгтэй эргэж ирээгүйд эрх баригчид зовниж байна. Мөн ихэнх нь Бангладешийн иргэд бүхий 1,200 орчим жуулчин Сэнт Мартины аралд боогджээ.
Энэтхэг, Бангладеш улсуудад далайн шуурганд өртсөн газруудад томоохон нисэх буудлууд, боомтууд үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.
Эх сурвалж: www.bbc.com