Ашигт малтмалын тухай хулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцийн шийдвэр гарсантай холбоотойгоор УИХ-аас ажлын хэсэг гарч АМТХ-д нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалж байгаа юм.
Ажлын хэсэг хуралаад цэцэд гомдол гаргасан "Страто" мэтийн баяжуулах үйлдвэрийн нүүрсэнд шингэсэн 2.5 хувийн татварыг чөлөөлж, баяжуулах үйлдвэр дээр нь авдаг 4 хувийн татварыг авахаар тогтсон. Үүнийг Эдийн засгийн байнгын хороон дээр дэмжсэн. Страто нүүрсээ авахдаа 2.5 хувийн АМНАТ шингэсэн үнээр нүүрсээ авдаг. Мөн боловсруулаад, баяжуулаад гаргахдаа 4 хувийг төлдөг. Эндээс 2.5-ыг нь хасъя л гэж байгаа юм.
-Оюутолгойн 34 хувийг нэмэгдүүлэхийн тулд 34 хувиас бүр татгалзаад рояалтийг нэмэх шийдэлд хүрсэн юм уу?
-Д.Тэрбишдагвын ахалсан ажлын хэсэг 86 зүйл заалт бүхий санал, дүгнэлт гаргасан. 2009 оны гэрээгээр бол үйл ажиллагаа явуулаад ашиг олвол 2024 оноос эрлээд 34 хувийн ашиг хүртнэ гэж тусгасан. Гэтэл ашиг хүртэх он нь хойшлоод байгаа. Тиймээс гэрээг шинэчлэх асуудал яригдаж байна. Ингэхдээ АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмж манай улс хүртэх ашгаа нэмэгдүүлэх боломжтой гэсэн шийдэлд Ажлын хэсэг хүрээд байна.
-Оюутолгойн асуудлыг хэзээ хэлэлцэх юм бол?
-Ойрын үе Үндсэн хуулийн өөрчлөлт, 2020 оны төсөв, 2020 оны үндсэн чиглэл гэх мэт цаг хугацаа нь тулсан асуудлуудыг хэлэлцэх учраас Оюутолгойн асуудал эдгээрийн дараа орж хэлэлцэгдэнэ.