СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ганц биечүүдэд зориулсан хямдралтай худалдаагаар Алибаба цагийн дотор 100 тэрбум юаний бараа заржээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Алибаба цахим худалдааны сүлжээ 2009 оноос хойш жил бүрийн 11 дүгээр сарын 11-ний өдөр буюу дөрвөн ширхэг нэгийн тоо давхацсан энэ өдөрт ганц биечүүдэд зориулан хямдралтай худалдаа эрхэлдэг уламжлал тогтсон юм. Энэ өдрийг хосуудын баярт ач холбогдол өгдөггүй бүх хүмүүст зориулсан байна.

. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын 11-ний өдөр Алибаба цахим худалдааны компани 30 тэрбум ам.долларын худалдаа эрхэлсэнтэй харьцуулахад энэ жил өмнөх амжилтаа эвдэх төлөвтэй байгааг шинжээчид мэдээлээд байна.

 

 

Түүнчлэн цаг хүрэхгүйн хугацаанд буюу эхний 40 минутад 100 тэрбум юанийн худалдаа хийсэн амжилт тогтоогоод байгаа юм. Өнөөдрийн хямдралтай худалдаа 480 тэрбум ам.долларын үнэлгээтэй Алибабаг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жэк Маг ажлаа хүлээлгэж өгснөөс хойш зохион байгуулж буй анхны 11 11 хямдралтай худалдаа болж байгаагаараа онцлог ажээ.

 

 

Ганц биечүүдийн өдрийн хямдралтай худалдаагаар Estee Lauder брэнд тэрбум юань буюу 143 сая ам.долларын урьдчилсан захиалга авч хамгийн их борлуулалт хийж буй компаниар шалгараад байна. Үүний дараа Apple компанийн iPhone 11 гар утас 100 сая юань буюу 14 сая ам.долларын урьдчилсан захиалга авчээ.

Нөгөө талаар Америк-Хятадын худалдааны дайн, Хятадын эдийн засаг удааширсан өсөлттэй холбогдуулан багагүй дарамт учирч байгаа гэж эдийн засгийн шинжээчид үзэж байна.

 

Эх сурвалж: www.cnn.com, www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.