СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-ын түүхч, профессор найз бүсгүйгээ хэрцгийгээр хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

ОХУ-ын түүхийн шинжлэх ухааны профессор аймшигт аллага үйлдсэн хэрэг гарчээ. 63 настай Олег Соколовын үүрч явсан үүргэвчнээс эмэгтэй хүний гар олдсон байна.

Оросын хэвлэлүүдийн дамжуулснаар эмэгтэйн цогцсыг тарааж хаях гэж оролдож байхдаа Соколов согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж согтсон байсан учир гол руу унасан гэжээ. Түүнийг голоос олсон байна.

 

 

Цагдаагийн ажилтнууд дараа нь 24 настай Анастасия Ещенкогийн толгойг нь тасдаж, хуваасан цогцсыг Санкт-Петербург хот дахь профессорын гэрээс олжээ. .

Түүний өмгөөлөгч Александр Почуевын хэлснээр профессор гэм буруугаа хүлээж байгаа гэжээ. Мөн хийсэн үйлдэлдээ харамсаж байна гэдгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан хэлсэн байна.

Соколов цагдаад өгсөн мэдүүлэгтээ найз бүсгүйтэйгээ маргалдах үеэр амь насыг нь хөнөөсөн ба толгой, гар, хөлийг нь хувааж тасалсан гэжээ. Үүгээр зогсохгүй бүсгүйн цогцсыг  хаяж устгасны дараа Наполеоны хувцастайгаар олон нийтийн өмнө гэмээ хүлээж өөрийгөө егүүтгэхээр төлөвлөсөн байжээ.

 

 

гэжээ.

Аймшигт хэргийн хохирогч эмэгтэй магистрантаар сурахаар Краснодараас Санкт-Петербург руу нүүж ирсэн байна. Түүнийг эелдэг зөөлөн ааштай, ухаалаг оюутан байсан ба профессортой хувийн харилцаатайг хүн бүр мэддэг байсан гэж Ria News агентлагаар мэдээлжээ.

Хохирогч бүсгүй Францын түүх судалдаг байсан бөгөөд профессор Соколовын гаргасан хэд хэдэн түүхэн ном, судалгааны материал дээр хамтран ажилласан байна.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.