АТГ-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр 11.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ. Сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаад байгаа “Мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх УИХ-ын гишүүн Х, М-тэй холбоотой асуудал үнэн эсэх, ЖДҮДС-аас авсан бага хүүтэй зээлээ банк санхүүгийн байгууллагад байршуулж мөнгө угаасан гэх хэрэгт холбогдосон УИХ-ын найман гишүүн хэн хэн байсан. Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хэрэг ямар шатанд яваа, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав бусдаас дөрвөн сая ам.долларыг дээрэмдсэн асуудал хэрхсэн” зэрэг цаг үеийн асуудлуудад прокурорын зөвшөөрөлтэйгээр хариулт өгөх юм байна.