СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тэр бол Монголын тайзнаа ассан “Мөнхийн бамбар” билээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Энэ бол арван жилийн дараа бүрэн хэмжээний тоглолтоороо эргэн ирсэн дуучин Төмөрийн Ариунаа. Ариунаа тайзаа, ард түмэн Ариунааг санасан нь тоглолтын эхнээс л мэдэгдэж байсан. 19.00 цагт тоглолт эхэлж, арван хоёр мянган үзэгчдийн уухайн түрлэг дор  гурван цаг нүргэлсээр дууссан. Гэхдээ гурван цаг, гурван минут шиг л хурдан өнгөрсөн.

Яг л гэрэлт бамбар мэт өөрөөсөө эрч хүч, гэрэл гэгээ, сайхан бүхнийг гийгүүлсээр ирсэн дуучин Ариунаа маань ямар олон хүний зүрхэнд сэтгэлд арилшгүй баяр цэнгэл, асар их хүсэлт тэмүүллийг энэхүү тоглолтоороо үлдээсэн бол. Яагаад Монголын ард түмнийгээ жилдээ нэг ингэж баярлуулдаггүй юм халаглав. Тэр бол Монголын урлагийн алтан тайзанд “Мөнхийн бамбар” болон гэрэлтсэн агуу их од аж. Тэр Монголын ард түмэнд үеийн үеийн ам дамжин дуулагдах агуу их өв соёлыг үлдээсэн алтнаас ч үнэтэй эрдэнэ аж.

 Гэрэл зургийг Ж.Отгонсүлд

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.