Английн Эссекс хотод хууль бусаар хил давах гэж байгаад хөргүүр чиргүүлд амиа алдсан Вьетнамын 39 иргэний цогцсыг таньж дууссан билээ. Хохирогчдын ар гэрийнхэнд хугацаа өгөх зорилготойгоор олон нийтэд хараахан зарлаагүй байсан бол эрх баригчид тэдгээр иргэдийг нэрлэсэн байна.
Хохирогчдын дунд шинээр амьдрах боломж эрэлхийлэн өндөр хөгжилтэй гадаад орныг зорьсон 15 настай өсвөр насны хөвгүүд байгаа нь сэтгэл эмзэглүүлж байгаа юм. Цогцос шинжээчид хохирогчдын нэрийг олон нийтэд зарлах нь урьд өмнөхөөс ч хүнд хэцүү байна хэмээн эмгэнэл илэрхийлжээ.
26 настай Фам Ти Тра Ми бүсгүй амьсгал хураасан байдалтай олдохоосоо нэг хоногийн өмнө буюу аравдугаар сарын 22-ны өдөр хөлдөхийнхөө өмнө гэр бүл рүүгээ амжиж зурвас илгээн гадаад орныг зорьсон аялал нь бүтэлгүйтсэн тухай хэлсэн юм. Мөн 30 настай Лэ Ван Хагийн гэр бүлийн хандаж байсанчлан 39 хохирогчдын дунд тэрээр багтжээ.
Ачааны машины чиргүүлд амиа алдсан хүмүүсийн ихэнх нь 20-30 насны залуучууд, насанд хүрээгүй өсвөр насны 10 хүүхэд, 40 гарсан хоёр хүн байгаа юм. Тэд Вьетнамын төвийн болон хойд нутгаас иржээ. Хэрэгт холбогдуулан Их Британи болон Вьетнам улсуудад сэжигтнүүдийг хууль бус хүний наймааны хэргээр баривчлан саатуулсан.
Эх сурвалж: www.bbc.com