Самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Чёнжү хотноо хоёр дахь өдрөө зохион байгуулагдаж байна.
Өчигдөр тэмцээний эхний өдөр манай улсаас ес тамирчин зодоглосноос дараах тамирчид медаль хүртлээ.
- Эрэгтэйчүүдийн -68кг жинд 2019 оны холимог багийн дэлхийн цомын мөнгөн медальт, 2019 оны Беларусийн ерөнхийлөгчийн цомын аварга ОУХМ Д.Алтансүх алтан медаль хүртлээ.
- Байлдааны самбо бөхийн -74кг жинд ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын тамирчин Н.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ.
- Эрэгтэйчүүдийн -100кг жинд ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын тамирчин Т.Ариунболд хүрэл медаль хүртлээ.
- Байлдааны самбо бөхийн -57кг жинд Н.Тогтохбаяр 2016 оны Болгарын Сочи, 2018 оны Румын улсын Бухарест, 2019 оны БНСУ-ын Чёнжү, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 дахь хүрэл медалиа хүртлээ.
Харин өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн -52кг жинд О.Дуламжав, -64кг жинд Д.Дэлгэрдарь, -80кг жинд Н.Нямтуяа, эрэгтэйчүүдийн -57кг жинд Ч.Марал-Эрдэнэ, -74кг жинд Н.Хадбаатар, -100кг жинд Б.Серик, байлдааны самбо бөхийн -62кг жинд Т.Төгсболд, +100кг жинд Б.Өнөржаргал нар барилдана.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх: