Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг төрийн байгууллагууд хамтран зохион байгуулдаг "Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе" хөдөлмөрийн яармаг өнөөдөр МҮХАҮТ-д болно.
Гадаад оронд ажиллаж, амьдарч, сурч боловсрон, нарийн мэргэжил, ур чадвар эзэмшсэн залуучууд, гэр бүлийг эх орондоо суурьших, амьдрах орчныг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, ажлын байранд зуучлах, гадаад улсын тэргүүн туршлага, өндөр технологи, шинэ санааг үндэсний технологи болгон нутагшуулах, гарааны компани эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой тус яармаг нь өнөөдөр 12-16 цагийн хооронд болох тул залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Учир нь тус хөдөлмөрийн яармагт Монголын үндэсний шилдэг 50 аж ахуйн нэгж байгууллагууд оролцож, 500 ажлын байранд ажилтан шалгаруулж авах юм.