Дорноговь аймагт төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй ЗХЖШ-ын харьяа зэвсэгт хүчний 7780, 7782 дугаар ангийн офицерууд хэд хоногийн өмнө архидан согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнийхээ нүдийг тэс цохиж, хараагүй болгосон хэмээн “Өнөөдөр” сонин мэдээллээ.
Тус сонинд мэдээлснээр “7782 дугаар ангийн ар талын офицер Э-ийн нүдний цэцгий нь хагарч гоожсоны улмаас сохорсон, цохисон байж болзошгүй офицер Ц-г Дорноговь аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэсэн байв.
Бид уг мэдээллийг ЗХЖШ болон Цэргийн төв эмнэлгээс тодруулахад “Одоогоор ямар ч ийм мэдээлэл ирээгүй” хэмээлээ.